Эрдэм шинжилгээ

             Гадаад хэлний сургууль үүсэн байгуулагдсан анхны жилүүдэд эрдэм судлалын ажлаа эрдмийн зэрэг, цолтой багш нарыг бэлтгэх, судалгаа шинжилгээний ажлын үндсэн чиглэлийг тодорхойлох, ШУТИС болон, монголын шинжлэх ухааны байгууллагуудын хэмжээнд өөрийн байр суурийг эзлэхэд чиглүүлж ирсэн билээ. Энэ ажлыг Орос хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан доктор (Sc.D), профессор Ц.Цэдэндамба багш удирдан зохион байгуулж, шинжлэх ухаан, техник, технологийн чиглэлийн их сургуулийн эх хэл, гадаад хэл судлалын өөрийн гэсэн өнгө төрхтэй эрдэм судлалын дэгийг бий болгож чадсан юм. Тухайн үед гадаад хэл, ялангуяа орос хэл заах арга зүйн онол, хэрэглээний арвин баян туршлага хуримтлуулж чадсан учраас эхний үед төрөл бүрийн сурах бичиг, толь бичиг, гарын авлага зохиож хэвлүүлэх, шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололт амжилтыг сургалтад ашиглах судалгааны ажил тэргүүлэх чиглэлтэй байв.

           1999 онд Гадаад хэлний сургуулийн “Инженер–орчуулагч”-ийн мэргэжлээр бэлтгэсэн анхны 25 бакалавр оюутан төгсөж, Гадаад хэлний сургуулийн Эрдмийн зөвлөлийн 1999 оны 5 дугаар сарын 18-ны хурлаар дипломын дараах боловсрол олгох, хэл шинжлэлийн магистр, доктор зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх санал боловсруулан, сургалтын төлөвлөгөөг хэлэлцүүлэн батлуулснаар, ГХС-д хэл шинжлэлийн магистр, доктор бэлтгэж эхэлсэн байна. Магистр, докторын  сургалт явуулж эхэлсэн нь тус сургууль сургалтын байгууллагаас эрдэм шинжилгээний чиглэл, судалгаатай сургууль болоход тодорхой үүрэг гүйцэтгэсэн байна. Гадаад хэлний сургуулийн эрдэмтэн багш нар шинжлэх ухааны зохиолын хэл найруулга, нэр томьёо судлал, хэл, соёл судлал, хэл ярианы соёл, толь судлал, нэр судлал, монгол хүнд гадаад хэл, гадаад хүнд монгол хэл заах арга зүй зэрэг тодорхой чиглэлүүдээр судалгаа явуулах, судалгаа шинжилгээний олон улсын, үндэсний, их сургуулийн төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож ирэв.

            Судалгаа, шинжилгээний ажлыг 2008-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж, профессор, багш нар, магистрант, докторант оюутны эрдэм шинжилгээний ажлыг хэл шинжлэлийн орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн, хэрэглээний буюу хавсарга хэл шинжлэлийн хүрээнд “Техник, технологийн нэр томьёо судлал”-д тусгайлан чиглүүлж, нэр томьёоны болон эх хэлний үгийн сангийн өгөгдлийн электрон сан бүрдүүлэхэд голлон анхаарч ажиллаж байна.

              Өдгөө бид Техник, технологийн нэр томьёо судлал, Техник, технологийн орчуулга судлал, Харьцуулсан хэл шинжлэл, Гадаад хэл заах арга зүй гэсэн үндсэн чиглэлээр судалгаа явуулж байна.

           Гадаад хэлний сургуулийн эрдэмтэн багш нар 1978-2019 онд ном, сурах бичиг 86, гарын авлага 73, орчуулгын бүтээл 31, зохиогчийн эрхийн гэрчилгээ 18, гадаад дотоодын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл болон сэтгүүлд өгүүлэл 210, фактор өндөртэй олон улсын сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлснээс гадна олон улсын болон улсын чанартай эрдэм шинжилгээний хурал 36 удаа зохион байгуулж, олон улсын болон улсын чанартай 16 төсөлд хамтран гүйцэтгэгчээр оролцжээ.

              2019 оны байдлаар шинжлэх ухааны доктор(Sc.D) зэрэгтэй 2, доктор(Ph.D)  зэрэгтэй 24 багш ажиллаж байгаа нь нийт багш нарын 27% -ийг эзэлж байна. ШУТИС-ийн профессор цолыг 1 багш, ШУТИС-ийн дэд профессор цолыг 10 багш хүртжээ. Манай сургуулийн Зөвлөх профессор, Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), Академич Л.Болд (2002-2003, 2018 оноос одоог хүртэл) тус сургуульд эрдмийн зэрэгтэй багш бэлтгэх болон эрдэм шинжилгээний ажлыг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, ялангуяа монгол хэл, хэл шинжлэлийн сургалт, судалгааг гадаад хэл заах, судлахтай уялдуулан хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирэв.

            ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр ГХИ-ийн Эрдмийн зөвлөл байгуулагдан, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2002 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн тогтоол, бүрэлдэхүүн сургуулийн Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн Ректорын 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 156 тоот тушаалаар Орос хэлний тэнхимийн багш доктор, дэд профессор Г.Томтогтох Гадаад хэлний сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргын ажлыг хавсран гүйцэтгэхээр томилогдон (2002-2008) ажилласан. ШУТИС-ийн Ректорын 2009 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 27 тоот тушаалаар Эрдэмтэн нарийн бичгийн даргын орон тоо шинээр батлагдаж, 2009-2012 онд доктор, дэд профессор Д.Ганчимэг ажиллаж байв. ШУТИС-ийн Ректорын 2013 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/26 тоот тушаалаар Эрдэмтэн нарийн бичгийн дарга албан тушаалыг Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал болгож 2013.02-2013.08 сард доктор, дэд профессор Д.Ганчимэг, 2013.9-2013.12 сард доктор Т.Ууганбаяр, 2014.4-2014.8 сар хүртэл ахлах багш Н.Мэнд хийж байжээ. 2014 оны ШУТИС-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр бүх бүрэлдэхүүн сургууль, институтийн Эрдэм шинжилгээ, инновацийн дэд захирлын орон тоог цомхотгож, сургалтын дэд захирал хавсран гүйцэтгэхээр ажил үүргийн шинэ хуваарь гарсан байна. Улмаар ШУТИС-ийн Ректорын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн “Бүрэлдэхүүн сургуулиудын албан тушаал, орон тоог шинэчлэн батлах тухай” А/26 тоот тушаал гарч Эрдэмтэн нарийн бичгийн даргын орон тоо дахин шинээр батлагдаж, 2015-2017 онд доктор, дэд профессор Б.Соёлсүрэн, 2017 оноос Эрдэмтэн нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг доктор Н.Мэнд гүйцэтгэж байна.

        1978-2019 онд ШУТИС-ийн хүндэт профессор цолоор 4 багш, Алтан гадас одонгоор 10 багш, Хөдөлмөрийн хүндэт медалиар 7 багш, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр 55 багш шагнуулжээ. 2011 онд тус сургуульд зочин профессороор ажиллаж байсан, БНСУ-ын Сүн Чонхян их сургуулийн проректор, БНСУ дахь Монгол судлалын нийгэмлэгийн тэргүүн, монгол судлаач Ким Хун Жин ШУТИС-ийн хүндэт профессор цолоор шагнуулжээ.

Эрхэм хүндэт таныг "Миний дуулах дуртай гадаад дуу" уралдаанд оролцохыг урьж байна

Нийтэлсэн: 2021-04-26 00:00:00

ХЭЛНИЙ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ӨНӨӨГИЙН ЧИГ ХАНДЛАГА сэдэвт семинар

Нийтэлсэн: 2021-04-12 00:00:00

"ХЭЛНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ АСУУДАЛ 2021" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

Нийтэлсэн: 2021-04-12 00:00:00

Гадаад хэл сурах нь амьдралыг харах өнцгийг өөрчилдөг цуврал лекц

Нийтэлсэн: 2021-04-12 00:00:00

Гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх магистрант нарын анхааралд

Нийтэлсэн: 2021-04-07 00:00:00

ШУТИС-ИЙН "БАГШ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ӨДӨРЛӨГ"

Нийтэлсэн: 2021-04-02 00:00:00

Foreign Language Proficiency Exam for Master’s Program ENGLISH PROFICIENCY EXAM (S. FL711)

Нийтэлсэн: 2021-03-12 00:00:00

Багшлах эрх олгох сургалт

Нийтэлсэн: 2021-03-12 00:00:00

“Карьер хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй цуврал лекцийн бүртгэл

Нийтэлсэн: 2021-03-01 00:00:00

Профессор, багш, оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2021-02-08 00:00:00

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сургалтын үйл ажиллагааны оюутан суралцагчдад өгөх зөвлөмж

Нийтэлсэн: 2021-02-01 00:00:00

ШУТИС-ийн оюутнуудад зориулсан гар утасны “MUST STUDENT” аппликэйшний туршилтын хувилбараа ашиглан шутис-ийн цахим сургалтанд оролцох боломжтой боллоо

Нийтэлсэн: 2021-01-28 00:00:00

Харилцааны англи хэл (S.CE102) хичээлийн кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2021-01-21 00:00:00

Магистрантурын сургалтад элсэгчдийн анхааралд

Нийтэлсэн: 2021-01-18 00:00:00

МЭДЭГДЭЛ

Нийтэлсэн: 2021-01-18 00:00:00

Солонгос хэлний онлайн сургалтанд бүртгэж байна

Нийтэлсэн: 2021-01-14 00:00:00

Гадаад хэлний сургуулийн МАГИСТРЫН хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна

Нийтэлсэн: 2021-01-13 00:00:00

Шилдэг төгсөгч шалгаруулна

Нийтэлсэн: 2021-01-06 00:00:00

Багш, судлаачдын анхааралд

Нийтэлсэн: 2020-12-19 00:00:00

ШУТИС-ИЙН НИЙТ БАГШ, АЖИЛТАН, ОЮУТАН ЗАЛУУСЫГ “ЗӨВ ДАДАЛ-20” ДИЖИТАЛ ЧУУЛГАНД ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2020-12-15 00:00:00

ЦАХИМ СУРГАЛТАД ЗОРИУЛСАН “UNIVERSITY” БАГЦЫН НЭМЭЛТ ҮЙЛЧИЛГЭЭ

Нийтэлсэн: 2020-12-14 00:00:00

"Карьер хөгжлийн хөтөлбөр"-ийн цуврал лекцийн зар

Нийтэлсэн: 2020-12-07 00:00:00

Төгсөгч оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2020-12-07 00:00:00

Онлайн ярилцлага

Нийтэлсэн: 2020-12-05 00:00:00

Microsoft Office 365-ын талаар

Нийтэлсэн: 2020-12-01 00:00:00

ШУТИС-ийн ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

Нийтэлсэн: 2020-11-24 00:00:00

ШУТИС-ИЙН БАГШ, АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХОСОЛСОН БОЛОН ДАРАА ТӨЛБӨРТ БАГЦ

Нийтэлсэн: 2020-11-18 00:00:00

ЦАХИМ СУРГАЛТДАА ИДЭВХТЭЙ ХАМРАГДАЦГААЯ

Нийтэлсэн: 2020-11-18 00:00:00

ШУТИС-ийн оюутан, багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2020-11-13 00:00:00

ШУТИС-ийн оюутан, багш нарын анхааралд

Нийтэлсэн: 2020-11-13 00:00:00

Гадаад хэлний нэгдсэн шалгалт өгөх магистрант нарын анхааралд

Нийтэлсэн: 2020-11-13 00:00:00

МЭДЭГДЭЛ : ШУТИС-ийн нийт профессор багш, ажилтан, оюутан суралцагчдын анхааралд

Нийтэлсэн: 2020-11-11 00:00:00

“Тамхинд амьсгалах агаараа бүү алд” 14 хоногийн аян зохион байгуулах удирдамж

Нийтэлсэн: 2020-11-03 00:00:00

ГХС-ийн магистрант, докторантын сургалт, судалгааны ажлын түвшин тогтоох

Нийтэлсэн: 2020-11-03 00:00:00

Монгол Улсын Ерөнхий Сайдын нэрэмжит тэтгэлэг олгоно

Нийтэлсэн: 2020-11-03 00:00:00

ШУТИС-ийн инженер технологийн оюутны дунд зохион байгуулагддаг англи хэлний уламжлалт 26 дахь олимпиадын удирдамж

Нийтэлсэн: 2020-11-02 00:00:00

"Здоровье растений-наше здоровье" сэдэвт постер илтгэлийн уралдааны удирдамж

Нийтэлсэн: 2020-10-27 00:00:00

ШУТИС-ийн Гадаад Хэлний Сургуулийн дэргэдэх “Русский центр” оюутан залуусыг дамжаанд суралцахыг урьж байна

Нийтэлсэн: 2020-10-27 00:00:00

Англи хэлний орчуулгын клуб үйл ажиллагаагаа нээж байна.

Нийтэлсэн: 2020-10-12 00:00:00

Мицубиши корпарацийн тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

Нийтэлсэн: 2020-10-09 00:00:00

Foreign Language Proficiency Exam for Master’s Program ENGLISH PROFICIENCY EXAM (S. FL711)

Нийтэлсэн: 2020-10-07 00:00:00

ЕДИНЫЙ ЭКЗАМЕН ПО РУССКОМУ ЯЗЫКУ ДЛЯ МАГИСТРАНТОВ МГУНТ

Нийтэлсэн: 2020-10-07 00:00:00

Шинээр элсэгч оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2020-10-09 00:00:00

“Work-Scholarship” хөтөлбөрийн удирдамж

Нийтэлсэн: 2020-09-17 00:00:00

ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл явагдана

Нийтэлсэн: 2020-09-17 00:00:00

ШУТИС-ийн оны шилдэг багш нарын туршлагаас уулзалт ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн: 2019-02-18 00:00:00

ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн “Русский центр”-т суралцахыг урьж байна

Нийтэлсэн: 2019-01-30 00:00:00

Монгол - Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ

Нийтэлсэн: 2018-10-16 00:00:00

Солонгос хэлний сургалт

Нийтэлсэн: 2018-03-07 00:00:00

Солонгос хэлний анхан шатны сургалт

Нийтэлсэн: 2017-12-28 00:00:00

"Өрнө дорнын сэтгэлгээний онцлог, хэл, соёл, сэтгэлгээний шүтэлцээ" сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн: 2017-11-27 00:00:00

“Монгол судлал өнөөгийн байдал” сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-16 00:00:00

Оюутнуудын БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадлын онлайн судалгаа

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШУТИС-ийн инженер, технологийн салбарын оюутнуудын уламжлалт aнгли хэлний олимпиадын удирдамж

Нийтэлсэн: 2017-10-12 00:00:00

Welcome to “English Olympiad-2017” under the motto “Use of Everyday English”

Нийтэлсэн: 2017-10-12 00:00:00

Шилдэг багшийн шалгаруулалт

Нийтэлсэн: 2017-09-18 00:00:00

“Орчуулгын зарим асуудлууд” сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн: 2017-10-05 00:00:00

"ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ БАГШ" шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

Герман хэл сонирхогчдод

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017

Нийтэлсэн: 2017-05-11 00:00:00

Монголын багш нарын баярын өдрийг угтан “ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТАД СУРГАЛТЫН ИДЭВХТЭЙ АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ’’ сэдэвт онол практикийн бага хурлын удирдамж

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

Орос хэлний сургалтад урьж байна.

Нийтэлсэн: 2017-06-08 00:00:00

Герман хэл дээрх жүжигчилсэн тоглолтод урьж байна.

Нийтэлсэн: 2017-05-18 00:00:00

"Орос хэлний өдрүүд" эхэллээ

Нийтэлсэн: 2017-03-30 00:00:00

I, II курсийн эрэгтэй оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2017-03-15 00:00:00

"Сумитомо корпораци"-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

Нийтэлсэн: 2017-03-06 00:00:00

ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах тухай

Нийтэлсэн: 2017-03-06 00:00:00

“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

Нийтэлсэн: 2017-02-17 00:00:00

Орос хэлний сургалтад урьж байна.

Нийтэлсэн: 2017-01-26 00:00:00

Орос хэлний кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2017-01-26 00:00:00

"Оюутны хөгжил, төлөвшилд багшийн оролцоо" сэдэвт семинар

Нийтэлсэн: 2016-01-21 00:00:00

Хөгжүүлсэн: Мэдээллийн технологийн төв.