Түүхэн замнал

            ШУТИС-ийн Гадаад хэлний институт нь 1992 онд Гадаад хэлний төв нэртэй анх байгуулагдсан. 1997 онд Гадаад хэлний сургууль, 2008 онд Хэлний боловсролын сургууль, 2014 онд Гадаад хэлний институт болсон.

2000 онд Инженер-багш /англи-орос хэл/ мэргэжлээр анхны 25 оюутан, Инженер-багш /япон-англи хэл/ мэргэжлээр анхны 6 оюутан төгсчээ. 2001 онд Гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай лицей анги анхны төгсөлтөө хийв.

2002 онд ШУТИС профессорын системд шилжиж, Гадаад хэлний сургуульд Орос судлалын, Англи хэл судлалын, Япон судлалын, Харьцуулсан хэл шинжлэлийн профессорын багууд байгуулагдав.

2004 онд “Гадаад хэлний сургалтын чанар, үр нөлөөг сайжруулах хөтөлбөр”-ийг ШУТИС-ийн Ректорын тушаалаар батлав. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтран ажиллах гэрээ байгуулав. Солонгос судлалын профессорын баг байгуулагдав.

ГХС-ийн дэргэд Орчуулгын төв байгуулагдав. 2007 оноос “Инженерийн бэлтгэл” мэргэжлээр, 2008 оноос “Техникийн мэргэжлийн орчуулга” /англи, солонгос, япон хэл/ мэргэжлээр, 2009 оноос “Техникийн мэргэжлийн орчуулга” /хятад хэл/ мэргэжлээр элсэлт авч эхэлсэн.

“Хэл шинжлэл” мэргэжлээр  магистрын сургалтыг  2000 оноос явуулсан бөгөөд  нийт 300 орчим мэргэжилтэн бэлтгэсэн байна, нэг хичээлийн жилийн элсэлтийн дундаж 12-15 оюутан байдаг.

1999 оноос “Гадаад хэл шинжлэл” мэргэжлээр  докторын сургалт явуулж эхэлсэн, нийт 50 гаруй хүн төгсгөсөн ба үүний 30  гаруй нь эрдмийн зэрэг хамгаалсан байна.

 Тус институт нь сургалтын үйл ажиллагааг хоёр үндсэн чиглэлээр явуулдаг. Үүнд:

А. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын гадаад хэлний сургалтыг агуулга, аргазүйн удирдлагаар хангах, гадаад хэлний сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, нийт оюутнуудын заавал судлах англи, орос, хэлний хичээлийг заах, түүнчлэн хятад, япон, солонгос зэрэг сонгон судлах гадаад хэл заах, гадаад хэлний сургалтын үр дүнд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

Б. Мэргэжилтэн бэлтгэх, тухайлбал, “Инженер-орчуулагч”, “Компьютер-гадаад хэл”, “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлээр бакалавр, “Гадаад хэлний орчуула” “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлээр магистр, “Гадаад хэл шинжлэл” мэргэжлээр докторын сургалт явуулах, хэрэглээний хэл шинжлэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах зэрэг болно.

Өнөөгийн байдлаар ГХИ нь:

  • Англи хэл судлалын тэнхим
  • Европ судлалын тэнхим
  • Хэрэглээний хэл шинжлэлийн тэнхим
  • Ази судлалын тэнхим
  • Монгол судлалын тэнхим

гэсэн 5 үндсэн тэнхим, ГХИ-ийн дэргэдэх Англи хэлний академи, Русский центр гэсэн хоёр төвтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Эх сурвалж: http://fli.edu.mn,

                     http://eamust.edu.mn

            Тус институт техникийн мэргэжлийн орчуулагч, компьютер-гадаад хэл мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш одоог хүртэл нийтдээ бакалавр зэрэгтэй 1060 мэргэжилтэн, магистр зэрэгтэй 400 мэргэжилтэн бэлтгэн төгсгөжээ. 2015-2016 оны хичээлийн жилд нийт бакалавр оюутан 219, магистр оюутан 12, доктор оюутан 7 суралцаж байна.

Монгол - Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ

Нийтэлсэн: 2018-10-16 00:00:00

Солонгос хэлний сургалт

Нийтэлсэн: 2018-03-07 00:00:00

“Монгол судлал өнөөгийн байдал” сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-16 00:00:00

"Өрнө дорнын сэтгэлгээний онцлог, хэл, соёл, сэтгэлгээний шүтэлцээ" сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн: 2017-11-27 00:00:00

Солонгос хэлний анхан шатны сургалт

Нийтэлсэн: 2017-12-28 00:00:00

Оюутнуудын БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадлын онлайн судалгаа

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШУТИС-ийн инженер, технологийн салбарын оюутнуудын уламжлалт aнгли хэлний олимпиадын удирдамж

Нийтэлсэн: 2017-10-12 00:00:00

Welcome to “English Olympiad-2017” under the motto “Use of Everyday English”

Нийтэлсэн: 2017-10-12 00:00:00

“Орчуулгын зарим асуудлууд” сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн: 2017-10-05 00:00:00

Шилдэг багшийн шалгаруулалт

Нийтэлсэн: 2017-09-18 00:00:00

"ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ БАГШ" шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

Монголын багш нарын баярын өдрийг угтан “ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТАД СУРГАЛТЫН ИДЭВХТЭЙ АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ’’ сэдэвт онол практикийн бага хурлын удирдамж

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

Герман хэл сонирхогчдод

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

Орос хэлний сургалтад урьж байна.

Нийтэлсэн: 2017-06-08 00:00:00

Герман хэл дээрх жүжигчилсэн тоглолтод урьж байна.

Нийтэлсэн: 2017-05-18 00:00:00

Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017

Нийтэлсэн: 2017-05-11 00:00:00

"Орос хэлний өдрүүд" эхэллээ

Нийтэлсэн: 2017-03-30 00:00:00

I, II курсийн эрэгтэй оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2017-03-15 00:00:00

"Сумитомо корпораци"-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

Нийтэлсэн: 2017-03-06 00:00:00

ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах тухай

Нийтэлсэн: 2017-03-06 00:00:00

“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

Нийтэлсэн: 2017-02-17 00:00:00

Орос хэлний сургалтад урьж байна.

Нийтэлсэн: 2017-01-26 00:00:00

Орос хэлний кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2017-01-26 00:00:00

"Оюутны хөгжил, төлөвшилд багшийн оролцоо" сэдэвт семинар

Нийтэлсэн: 2016-01-21 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.