Сургалтын алба

        Техникийн их сургуулийн Ректорын 1997 оны 1-р сарын 9-ний өдрийн тушаалаар ГХС байгуулагдаж  2000 онд 500 гаруй оюутантай болсноор сургалтын алба байгуулах шаардлагатай болсон бөгөөд анх сургалтын албаны даргаар Орос хэлний тэнхимийн багш Г.Туяа, дараа нь Б.Ундрал, ажилтнаар захирлын туслах Я.Оюунцэцэг нар хавсран ажиллаж байсан ба 2001-2002 онд сургалтын албаны даргаар Д.Болд ажилласан. 1999-2000 оны хичээлийн жилээс ТИС-ийн хэмжээнд сургалтын кредит тогтолцоог бүрэн нэвтрүүлж эхэлсэн бөгөөд оюутнуудын хэвлэмэл хэлбэрээр байсан бүртгэл, мэдээлэл, дүн зэргийг UNIMIS системд шилжүүлж цахим болгох нөр их ажлыг тухайн үеийн сургалтын албаны ажилтан, Б.Сонинцэцэг, М.Баасанхорол, Х.Оюунхишиг, Ц.Баярчимэг нар гүйцэтгэсэн юм. 2002 оноос дэд захирлын орон тоо шинээр батлагдан  Орос хэлний тэнхимийн эрхлэгч байсан Д.Туул анхны дэд захирлаар томилогдсон. Доктор, дэд профессор Д.Туул 2002-2010 онд дэд захирлын ажлыг хийж гүйцэтгэн  энэ хугацаанд  кредит тогтолцоог бүрэн нэвтрүүлэх, сургалтын үйл явцыг саадгүй явуулах, багш нарыг хөгжүүлэх, оюутны байгууллагатай хамтран ажиллах зэрэг олон талт ажлыг сургалтын албаны ажилтан Х.Оюунхишиг, Ц.Баярчимэг болон сургуулийн нийт профессор, багш нартай хамтран хийж байв. 2011-2012 оны хичээлийн жилээс багш Ц.Энхбаатар дэд захирлаар томилогдож одоо Сургалтын албанд С.Ариунзаяа ажиллаж байна. С.Ариунзаяа  нь төрийн зээл, тусламжтай холбоотой асуудал, техникийн мэргэжлийн орчуулга /солонгос хэл, англи хэл, хятад хэл, япон хэл/, компьютер-гадаад хэл, магистр ба доктор оюутны сургалтыг тус тус хариуцан ажилладаг.

       Сургалтын алба нь ШУТИС-ийн сургалтын нэгдсэн хуанлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Тухайлбал, шинээр элсэгчдийг бүртгэн, хувийн хэргийг бүрдүүлж сүлжээнд оюутны талаарх бүх мэдээллийг оруулах, материал бүрдүүлэх, сургалтын төлбөр авч анги хуваарилан томилолт бичих, оюутан элсүүлэх тухай Ректорын тушаалын хавсралт бэлтгэх, зөвлөх багш хуваарилах, гэрээ байгуулах, хичээл сонголт хийлгэх, төрийн зээл тусламжаар суралцах оюутны материал хүлээж авч бүрдүүлэх, гэрээ хийх, оюутны эрүүл мэндийн даатгал хийх, хичээл сонголт 1,2-ыг хийлгэн нэгтгэх ба вэбэд сонголтоо оруулсан эсэхийг оюутан нэг бүрээр шалгаж нягтлах, төрийн сангийн тэтгэлэг, зээлд хамрагдах оюутнуудын өргөдлийг хүлээн авч, зохих материалыг бүрдүүлэн, тогтоосон тоонд багтаан журмын дагуу шалгаруулах, магистр оюутны бүртгэл, англи, орос хэлний болон бусад хичээлээр шууд тооцох шалгалтанд орох оюутнуудыг бүртгэх, төлбөр хийлгэх, оюутнуудыг тэтгэлэгт тодорхойлох, төгсөгч оюутнуудыг бүртгэх, дүн тулгах, статистик мэдээ гаргах, төлбөрийн гүйцэтгэлийн мэдээ гаргах, сургууль хоорондын кредит тооцоо хийхэд бэлтгэх, тооцоо хийх, бүтээгдэхүүний төлөвлөгөө хийх, биелэлт тооцоход зохих мэдээллийг гаргах, голч дүнгийн судалгаа гарган харьцуулах, захирлын нэрэмжит эсвэл анхааруулах хуудсанд бичигдэх оюутнуудын нэр гаргах, хичээлийн хуваарь хэвлэх, тухай бүр өөрчлөлт хийх, магистрын хичээлийн хуваарь зохиох, сонгосон хичээл бүрээр групп бүрдэлтийн тоо гаргах, зохицуулалт хийх, улирал бүр профессорын багуудаас заах хичээлийн судалгаа авч нэгтгэх, бакалавр, магистрын шалгалтын хуваарь хийх, оюутнуудад шаардлагатай мэдээлэл хүргэх, тодорхойлолт гаргах, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэх, жил бүр оюутны гарын авлагыг шинэчлэн боловсруулж хэвлүүлэх  зэрэг олон талт ажлыг гүйцэтгэдэг.

         Мөн Оюутны зөвлөлтэй хамтран ажиллаж, оюутны зөвлөлийн тайлан сонгуулийн хурал, урлагийн үзлэг, спортын арга хэмжээ, уран илтгэлтийн уралдаан, солонгос, япон хэлний баяр, орос дууны баяр зэрэг оюутны олон арга хэмжээг зохион байгуулахад оролцдог.

Дэд захирал: Ц.Энхбаатар /Доктор (Ph.D)/

Сургалтын албаны ажилтан: С.Ариунзаяа /Магистр/

Хариуцсан мэргэжил:

- Техникийн мэргэжлийн орчуулга

- Гадаад хэлний орчуулга

- Магистр, доктор оюутан

 

“Монгол судлал өнөөгийн байдал” сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-16 00:00:00

Welcome to “English Olympiad-2017” under the motto “Use of Everyday English”

Нийтэлсэн: 2017-10-12 00:00:00

ШУТИС-ийн инженер, технологийн салбарын оюутнуудын уламжлалт aнгли хэлний олимпиадын удирдамж

Нийтэлсэн: 2017-10-12 00:00:00

Оюутнуудын БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадлын онлайн судалгаа

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

Герман хэл дээрх жүжигчилсэн тоглолтод урьж байна.

Нийтэлсэн: 2017-05-18 00:00:00

Орос хэлний сургалтад урьж байна.

Нийтэлсэн: 2017-06-08 00:00:00

Герман хэл сонирхогчдод

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

“Орчуулгын зарим асуудлууд” сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн: 2017-10-05 00:00:00

Орос хэлний сургалтад урьж байна.

Нийтэлсэн: 2017-01-26 00:00:00

ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах тухай

Нийтэлсэн: 2017-03-06 00:00:00

Монголын багш нарын баярын өдрийг угтан “ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТАД СУРГАЛТЫН ИДЭВХТЭЙ АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ’’ сэдэвт онол практикийн бага хурлын удирдамж

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

"Сумитомо корпораци"-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

Нийтэлсэн: 2017-03-06 00:00:00

"ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ БАГШ" шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

Нийтэлсэн: 2017-02-17 00:00:00

I, II курсийн эрэгтэй оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2017-03-15 00:00:00

Шилдэг багшийн шалгаруулалт

Нийтэлсэн: 2017-09-18 00:00:00

"Орос хэлний өдрүүд" эхэллээ

Нийтэлсэн: 2017-03-30 00:00:00

Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017

Нийтэлсэн: 2017-05-11 00:00:00

Орос хэлний кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2017-01-26 00:00:00

"Оюутны хөгжил, төлөвшилд багшийн оролцоо" сэдэвт семинар

Нийтэлсэн: 2016-01-21 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.