ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клуб 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд “Төгсөгчдийн цуврал лекц”-ийг ШУТИС-ийн хятад хэл суралцаж буй оюутнуудыг идэвхжүүлэх, сонгосон мэргэжлийнх нь давуу талыг таниулах, дур сонирхлыг төрүүлэх, “бүтээлч оюутан” болгох зорилгоор ЭХС, ГУУС, ХШУС-ийн хөтөлбөрийн ангийн оюутнуудад ЭХЯ-ны дэргэдэх Эрчим хүчний хөгжлийн төвийн инновац технологийн хэлтсийн инженер Ө.Одбаяр, “Оюу толгой” ХХК-ийн “Энержи интернэшнл” компанийн цахилгааны инженер Г.Ганцэцэг, “Итгэл эрүүл мэнд” ХХК-ийн тоног төхөөрөмж хариуцсан цахилгааны инженер Э.Батхишиг нарыг урьж энэхүү лекцээ эхлүүллээ.

 

 

Клубын зөвлөх багш Ц.Эрдэнэзаяа тус лекцээр ярилцах доорх сэдвийн хүрээнд мэдээллээ танилцуулж эхлүүлэв.

- Хувь хүний хөгжил талаас хэрхэн зөв монгол хүн, хэрхэн зөв монгол инженер болох

- Хэрхэн тэргүүлэгч оюутан байх

- 2+2 хөтөлбөрийн, мэргэжлийн болон ажлын байрны давуу тал

- Хятад хэлийг хэрхэн сайн суралцах гэх мэт олон сэдвээр уригдсан зочид маань мэдээллээ танилцуулан, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэн хүссэн мэдээллүүдээр ханган мэргэжлийн давуу талаа олж харсан, оюутны бүтээлчээр суралцах урам сэдлийг төрүүлсэн үр өгөөжтэй болж өндөрлөсөнд клубын хамт олны зүгээс чин сэтгэлээсээ талархалтай байна.

                Энэхүү лекцэнд ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р анги, ГУУС-ийн 1.5+2.5 хөтөлбөрийн 1-р анги, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1-р анги, ГХИ-ийн ТТО-хятад хэл 1,2-р анги, клубын бусад идэвхтэн гишүүд  нийт 80 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо.

Хятад хэлний АХА асуулт хариултын тэмцээн

 

2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирал ШУТНС-ийн “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээний хүрээнд ШУТНС-тай хамтран хятад хэлээр АХА асуулт хариултын тэмцээнийг анхлан амжилттай зохион явууллаа.  Тус тэмцээнд ЭХС-ийн 2+2 хөтөлбөрийн 1,2-р анги, ГУУС-ийн 1.5+2.5 хөтөлбөрийн 1-р анги, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1-р анги, ГХИ-ийн ТТО-хятад хэл 1,2-р ангийн нийт 90 орчим оюутнууд идэвхтэй оролцлоо. ЭХС-ийн ЦХ-ийн ангийн 2-р курсийн оюутан У.Анударь, ЭТТА-ийн 3-р курсийн оюутан Т.Энхтуул нар амжилттай оролцож тэргүүллээ.

Хятад хэлний клубын үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, дэмжин ажилладаг хүндэт багш, оюутан, клубын гишүүддээ гүн талархлаа илэрхийлье.

ГХИ-Хятад хэлний клуб. 2018-10-12

Монгол - Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ

Нийтэлсэн: 2018-10-16 00:00:00

БНСУ-ын Дангүг Их сургуульд суралцах “Оюутан солилцооны хөтөлбөр” зарлаж байна

Нийтэлсэн: 2019-04-07 00:00:00

Солонгос хэлний сургалт

Нийтэлсэн: 2018-03-07 00:00:00

ШУТИС-ийн оны шилдэг багш нарын туршлагаас уулзалт ярилцлагад хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн: 2019-02-18 00:00:00

“Монгол судлал өнөөгийн байдал” сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нийтэлсэн: 2017-11-16 00:00:00

"Өрнө дорнын сэтгэлгээний онцлог, хэл, соёл, сэтгэлгээний шүтэлцээ" сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн: 2017-11-27 00:00:00

Солонгос хэлний анхан шатны сургалт

Нийтэлсэн: 2017-12-28 00:00:00

ШУТИС-ийн Гадаад хэлний институтийн “Русский центр”-т суралцахыг урьж байна

Нийтэлсэн: 2019-01-30 00:00:00

Оюутнуудын БЗДХ-ын талаарх мэдлэг, хандлага, дадлын онлайн судалгаа

Нийтэлсэн: 2017-10-16 00:00:00

ШУТИС-ийн инженер, технологийн салбарын оюутнуудын уламжлалт aнгли хэлний олимпиадын удирдамж

Нийтэлсэн: 2017-10-12 00:00:00

Welcome to “English Olympiad-2017” under the motto “Use of Everyday English”

Нийтэлсэн: 2017-10-12 00:00:00

“Орчуулгын зарим асуудлууд” сэдэвт семинарт хүрэлцэн ирэхийг урьж байна

Нийтэлсэн: 2017-10-05 00:00:00

Шилдэг багшийн шалгаруулалт

Нийтэлсэн: 2017-09-18 00:00:00

"ШУТИС-ийн ОНЫ ШИЛДЭГ БАГШ" шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

Монголын багш нарын баярын өдрийг угтан “ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТАД СУРГАЛТЫН ИДЭВХТЭЙ АРГУУДЫГ ХЭРЭГЛЭХ НЬ’’ сэдэвт онол практикийн бага хурлын удирдамж

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

Герман хэл сонирхогчдод

Нийтэлсэн: 2017-09-14 00:00:00

Орос хэлний сургалтад урьж байна.

Нийтэлсэн: 2017-06-08 00:00:00

Герман хэл дээрх жүжигчилсэн тоглолтод урьж байна.

Нийтэлсэн: 2017-05-18 00:00:00

Ажлын байрны үзэсгэлэн яармаг-2017

Нийтэлсэн: 2017-05-11 00:00:00

"Орос хэлний өдрүүд" эхэллээ

Нийтэлсэн: 2017-03-30 00:00:00

I, II курсийн эрэгтэй оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2017-03-15 00:00:00

"Сумитомо корпораци"-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

Нийтэлсэн: 2017-03-06 00:00:00

ШУТИС-ийн оюутнуудад зориулсан “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах тухай

Нийтэлсэн: 2017-03-06 00:00:00

“Оюутан цэрэг” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

Нийтэлсэн: 2017-02-17 00:00:00

Орос хэлний сургалтад урьж байна.

Нийтэлсэн: 2017-01-26 00:00:00

Орос хэлний кредит шууд тооцох шалгалт өгөх оюутнуудын анхааралд

Нийтэлсэн: 2017-01-26 00:00:00

"Оюутны хөгжил, төлөвшилд багшийн оролцоо" сэдэвт семинар

Нийтэлсэн: 2016-01-21 00:00:00

Хөгжүүлсэн: Е-Нээлттэй Институт, Мэдээллийн технологийн төв.