ШУТИС-ийн ГХС-ийн Ази судлалын тэнхимийн санаачлагаар сургууль, мэргэжил танилцуулах уулзалт, ярилцлага 2021.4.24 өдөр цахимаар амжилттай явагдлаа. Энэхүү уулзалт, ярилцлагад ГХС-ийн дэд захирал Э.Чимэдлхам, АСТ-ийн дэд проф Л.Чойжилмаа, багш Ш.Галтмаа нар болон Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын Цайхун сургууль хийгээд Орхон аймгийн ерөнхий боловсролын Цайхун-Гэгээ сургуулийн захирал, багш болон сурагчид гэсэн 90-ээд хүн оролцлоо.

Тус уулзалт, ярилцлагын гол зорилго нь Гадаад хэлний сургууль болон 5 мэргэжлийн талаар танилцуулж, гол нь Техник технологийн орчуулга /хятад хэл/ мэргэжлээ нарийвчлан танилцуулах явдал байлаа. Үүнд:

  • ШУТИС. ГХС-ийн үүрэг зорилго
  • ТТО мэргэжлийн онцлог, давуу тал
  • ТТО мэргэжлийн нийгмийн хэрэгцээ шаардлага гм.

Уулзалтыг Цайхун сургуулийн ерөнхий захирал Д.Бямбабаатар нээж үг хэлэв. ГХС-ийн дэд захирал Э.Чимэдлхам нь ГХС-ийн түүхэн замнал, элсэлт авах мэргэжил тэдгээрийн онцлог, давуу талыг тайлбарлан ярилцсан бол АСТ-ийн дэд проф Л.Чойжилмаа нь ТТО /хятад хэл/ мэргэжлийн давуу тал, үзэж судлах хичээлийн тухай, бусад ижил түвшний их дээд сургуулиас ялгагдах онцлог, нийгмийн эрэлт хэрэгцээний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Энэхүү уулзалт, ярилцлага 2 цаг гаруй үргэлжилж, багш сурагчид өөрийн сонирхсон асуултаа чөлөөтэй асууж идэвхтэй оролцлоо. Уулзалтын төгсгөлд Цайхун-Гэгээ сургуулийн захирал Д.Мөнхбаяр талархал илэрхийлж үг хэлэхдээ: Энэхүү уулзалт, ярилцлага маш үр өгөөжтэй боллоо. Бид цаашид ч хамтран ажиллаж ийм төрлийн арга хэмжээг тогтмол явуулах нь зүйтэй. Ковидын нөхцөл байдал сайжрахаар их, дээд сургуулиар хийх сурагчдын тур аялалд ГХС-ийг заавал оруулна гэв.